Таны сагсанд байгаа бүтээгдэхүүн

Таны сагс хоосон байна.

Нийгмийн хариуцлага

Монголын зах зээлд мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани өнөө үед харьцангүй олширч өргөн сонголттой, өрсөлдөөн их болж, ашиг багассаар байгаа билээ. Бид хэдийгээр өндөр ашиг олдоггүй ч компанийн нийгмийн хариуцлагыг ямагт ухамсарлан ажилладаг.

Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэсэн ардын сайхан үг байдаг. Манай хамт олон харилцагчидаа элдэв реклам, хуурамч бэлэг, зохиомол үнээр хуурахгүйг хичээн ажиллаж байгаа нь харилцагчийн хамгийн бодит ухаалаг сонголт болдог.

Энэ нь ч эргээд харилцагч бүрээр дамжин нийгэмдээ хандсан бодит хариуцлага болсон гэж ойлгодог. Мөн улсад төлөх татвар хураамжаа төлөх ёстой хугацаанд нь бүрэн төлж байгаа нь бидний нийгмийн хариуцлагын нэг хэлбэр юм. Бид жил бүр татварын албанаас талархал, өргөмжлөл хүлээн авч байна.