Таны сагсанд байгаа бүтээгдэхүүн

Таны сагс хоосон байна.

Байгууллага

Манай хамт олон 2006 оноос хойш 12 жилийн хугацаанд мэдээлэл технолгийн салбарт тогтвортой ажиллаж салбартаа нэр хүнд бүхий компани болжээ. Бид энэхүү амжилтаа бататгаж КиберКом компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг бүрэн тусгасан www.cybercom.mn интернет худалдааны вэб хуудсыг танилцуулж байна.

Манай хамт олон өнгөрсөн хугацаанд засгийн газар, яам агентлагууд, боловсрол эрүүл мэндийн байгууллагууд, төслүүд, уул уурхай, банк, томоохон компаниудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ чанарын өндөр түвшинд нийлүүлсэн. Мэдээллийн технологийн салбар нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлж байдаг нэн чухал салбар юм. Иймээс байгууллагын харилцагчидтайгаа мэдээлэл технологийн салбарт хамтран ажиллах, технологийн цаашдын чиг хандлагыг харилцагчдын ажлын онцлогт хэрхэн нэвтрүүлж болох талаар судлан ажилладаг юм.

Манай компани дэлхийн томоохон брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй албан ёсоор хамтран ажилладаг бөгөөд нийлүүлсэн бүтээгдэхүүнд үйлдвэрлэгчийн баталгааны нөхцөлийн дагуу засвар үйлчилгээг найдвартай үзүүлдэг.

Бид байгууллагын харилцагчиддаа ухаалаг сонголт хийх боломжыг олгодог. Учир нь бид үйлдвэрлэгчээс шууд эцсийн хэрэглэгдэд бүтээгдэхүүнийг хамгийн боломжийн үнээр баталгаат засварын үйлчилгээний хамт хүргэдэг.

Хамтран ажилласан хугацаа болон худалдан авсан бүтээгдэхүүний хэмжээнээс хамаарч та худалдан авсан барааны төлбөрийг бараа хүлээн авснаас хойш 14-30 хоногийн дотор төлөх төлбөрийн таатай нөхцлийг бид танд үзүүлэх боломжтой.

Таны захиалсан бүтээгдэхүүн манай агуулахад бэлэн байвал бид ажлын 1-2 хоногт үнэгүй хүргэж өгнө, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн инженерээр суурилуулалт хийлгэж болно.

Манай агуулахад компьютер, сервер, принтер, сүлжээний төхөөрөмжүүд гээд түгээмэл хэрэглэгддэг тоног төхөөрөмжүүд байнга бэлэн байдаг бөгөөд түгээлтийн оператор захиалагчийн худалдан авсан бүтээгдэхүүнийг баримтын хамт хүргэнэ.

Манай засварын операторууд таны худалдан авсан бүтээгдэхүүнд гэмтэл гарсан тохиолдолд баталгаат засвар үйлчилгээгээр бүрэн хангана. Бид таны барааны найдвартай ажиллагааг бүрэн хангах болно.

Та манай компанийг сонгон хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Хамтран ажиллах бүхий л хэлбэрээр бид хамтран ажиллахад бэлэн байна. Манай байгууллагын борлуулалт хариуцсан менежерүүд танд шаардлагатай бүтээгдэхүүнийг таны хүсэлт болон худалдан авахаар төлөвлөсөн бүтээгдэхүүний техникийн тодорхойлолтын дагуу санал болгож ажиллах болно. Та өөрийн байгууллагын хэрэгцээнд ямар бүтээгдэхүүн авах талаар сонголт хийхэд бид туслах болно. Бид танай байгууллагын онцлог болон хэрэгцээнд хамгийн зохимжтой шийдлийг санал болгох болно. 

Компанийн танилцуулга татах: CyberCom LLC товч танилцуулга

 
Бидэнтэй холбогдох хаяг
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 2-р хороо, Канон төв 4-р давхар 
Утас : 70008844, 99099020 
И-мэйл : sales@cybercom.mn